Боловсрол шинжлэх ухааны яамнаас шинжлэх ухаан, технологийн салбарын 2022 оны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан, 2022 оноос өмнөх 2 жилийн хугацаанд нийтлэгдсэн БШУЯ-ны сайдын 2021 оны А/141 дүгээр тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, шалгаруулж урамшуулах журам”-д заасан шаардлага хангасан бүтээл (ном)-ийн нэр дэвшүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн холбогдох материалыг дээрх журмын 3.3-д заасны дагуу бүрдүүлж 2022 оны 09 дүгээр сарын 23-ны дотор Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэст ирүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулж, урамшуулах журам /энд дар /

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ХЭЛТЭС