БХЭШХ-ИЙН НЭРЭМЖИТ ҮБХИС-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсын “Шинжлэх ухааны ажилтны өдөр”, ҮБХИС-ийн 100 жилийн ойг тохиолдуулан ҮБХИС-ийн ажилтан албан хаагчдад нийтийн биеийн тамирыг сурталчилах, спортын ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хамтын судалгааны ажлыг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор бие бүрэлдэхүүний дунд энэ сарын 16-19-ний өдрүүдэд гар бөмбөг, шатар, 100 буудалт даам, дартс, снукер билльярд гэсэн 5 төрлөөр Спорт цогцолборт тэмцээнийг зохион явууллаа.

Тэмцээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын удирдлагын академи, Номын сан, Ар талын хэлтэс, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Аюулгүй байдлын дээд сургууль, Сургалтын хэлтэс, Гадаад хэлний сургалтын төв, Батлан хамгаалахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Цэргийн хөгжмийн коллеж, Штабын удирдлага, Захиргаа удирдлагын хэлтэс, Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс, Цэргийн албаны тасаг, Тэмүүжин өрлөг сургууль, Сонсогчийн батальоны баг тамирчид оролцсон юм.

Тэмцээний Даамны төрөлд Батлан хамгаалахын удирдлагын академи, Номын сангийн багийн тамирчин С.Мөнхшүр тэргүүлсэн бол Цэргийн нэгдсэн дээд сургуулийн тамирчин Э.Энхтайван, Ар тал, Санхүүгийн хэлтсийн Э.Сүнжидмаа нар дэд, гутгаар байранд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагнал, БХЭШХ-ийн гарын бэлгээр шагнуулав.

Тэмцээний Шатрын төрөлд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн тамирчин хурандаа Ц.Цэрэнбат тэргүүлж, дэд байранд БХЭШХ-ийн тамирчин доктор(Ph.D), профессор, бэлтгэл хурандаа П.Цэдэв, гутгаар байранд Батлан хамгаалахын удирдлагын академи, Номын сангийн тамирчин С.Энхтөр нар шалгарч Цэргийн нэр томьёоны тайлбар толь, Өргөмжлөл, Мөнгөн шагналаар шагнуулсан юм.

Снукер билльярдын төрөлд Ар тал, Санхүүгийн хэлтсийн баг тэргүүн байранд шалгарсан бол Санхүүгийн хэлтэс, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн баг дэд, гутгаар байранд шалгарч Цэргийн нэр томьёоны тайлбар толь, Өргөмжлөл, Мөнгөн шагналаар шагнуулав.

Дартсын төрөлд Батлан хамгаалахын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баг тэргүүн байранд шалгарсан бол Батлан хамгаалахын удирдлагын академи, Номын сангийн баг, Ар тал, Санхүүгийн хэлтсийн багууд дэд, гутгаар байранд шалгарч Цэргийн нэр томьёоны тайлбар толь, Өргөмжлөл, Мөнгөн шагналыг гардан авлаа.

Волейболын төрөлд тэргүүн байранд Батлан хамгаалахын удирдлагын академи, Номын сангийн баг, дэд байранд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн баг, гутгаар байранд Ар тал, Санхүүгийн хэлтсийн баг тамирчид тус тус шалгарч Цэргийн нэр томьёоны тайлбар толь, Өргөмжлөл, Мөнгөн шагналаар шагнууллаа.

ҮБХИС-ийн спортын аварга шалгаруулах уг цогцолбор тэмцээнд нэгдсэн дүнгээр Цэргийн нэгдсэн дээд сургууль манлайлж, дэд байранд Батлан хамгаалахын удирдлагын академи, Номын сангийн баг тамирчид оров. Харин Ар тал, Санхүүгийн хэлтсийн багууд гуравдугаар байранд шалгарч Цэргийн нэр томьёоны тайлбар толь, Өргөмжлөл, мөнгөн шагнал, БХЭШХ-ийн хүндэтгэлийн “Алтан гэрэгэ”-ний эзэд боллоо.