БХЯ-НЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА -ААР ҮБХИС ШАЛГАРЛАА

Бригадын генерал П.Жаргалан захиралтай ҮБХИС-ийн хамт олныг Батлан хамгаалах яамны 2021 оны зорилго, зорилтыг ханган биелүүлэхэд хамтын хөдөлмөр хичээл зүтгэлээ зориулан амжилттай ажиллаж, ажил үйлсээрээ манлайлсан тул БХЯ-ны “Тэргүүний байгууллага’-аар өргөмжилж, шагналыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр гардуулан, эрдмийн хамт олонд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн тус арга хэмжээний дараа ҮБХИС-ийн захирал Бригадын генерал П.Жаргалан ажилдаа амжилт гарган ажилласан БХЭШХ-ийн ЦУСТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУ-ны доктор /Sc.d/, профессор Ш.Паламдорж, ЦНДС-ийн ЦИХТ-ийн багш ахмад Д.Баянмөнх, АБДС-ийн ЭТ-ийн дэд профессор багш Т.Уянга, ЦНДС-ийн АХТТ-ийн сургагч багш ахлах ахлагч М. Даш, АТХ-ийн хангалт үйлчилгээний албаны дулааны төвийн механикч Б.Чимэдцэрэн, СХ-ийн боловсрол, сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа, П.Дашдорж зэрэг ажилтан, албан хаагчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм.