БШУЯ, ШУТИС-аас хамтран зохион байгуулж буй “Blended Learning Approach’ төсөл-д ҮБХИС-ийн багш нар оролцлоо

БШУЯ-аас 2022-2023 оны хичээлийн жилд ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр Олон улсын дээд боловсролын инновацийн төв, Монгол улс дахь Олон улсын онлайн боловсролын институтийн үндэсний төв, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран “Blended Learning Approach’ төсөл хэрэгжүүлэх юм.

Уг төсөл, хөтөлбөрт төрийн өмчийн 6 их сургууль, ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төв, багш нарын төлөөлөл оролцож жилийн хугацаанд явагдан, хэрэгжилт, үр дүнгээ гарган танилцуулна. Төсөл, хөтөлбөрийн танилцуулга сургалт энэ сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийг төлөөлж зөвлөх профессор, хошууч генерал Я.Чойжамц, Аюулгүй байдлын дээд сургуулийн Математик, мэдээллийн технологийн тэнхимийн дарга Д.Оюунцэцэг, профессор багш К.Гэрэлчимэг, ахлах багш Н.Норовсүрэн, Д.Анхбаяр, О.Цогзолбоо,  Электроникийн тэнхимийн дэд профессор багш Т.Уянга, гадаад хэл сургалтын төвийн багш Б.Золзаяа нар оролцов.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ