Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн докторант Энхтайваны Ууганбаяр нь “Галын аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, түүнийг боловсронгуй олгох арга зам” сэдвээр Аюулгүй байдал судлал мэргэжлээр Аюулгүй байдлын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 9:00 цагт, докторант Лхагваагийн Мянгандаш нь “Туулац өндөржүүлсэн автомашины засварлагдах чанарт хийсэн судалгаа” сэдвээр “Цэргийн зэвсэглэл техник судлал мэргэжлээр доктор (Ph.D)-ын зэрэг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13:00 цагт тус тус хамгаална.
Хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаан тус их сургуулийн хичээлийн I байрны “Сүбээдэй” танхимд болно.
БАТЛАН ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ
ХАМГААЛУУЛАХ ДЭД ЗӨВЛӨЛ