“ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” МОДУЛЬ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран их, дээд сургуулийн багш нарын судалгааны чадавх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх цахим сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 08-аас 26-ны хооронд
Модуль 1: “Судалгааны чадавх хөгжүүлэх” /12 цаг/
Модуль 2: “Багшийн ур чадварыг хөгжүүлэх” /24 цаг/
Модуль 3: “Манлайлах, удирдах ур чадварыг хөгжүүлэх” /12 цаг/ гэсэн агуулгаар зохион байгууллаа.
Тус сургалтад Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Сургалт, төлөвлөлтийн офицер дэд хурандаа Т.Баттөгс, Авто, хуягт танкийн тэнхимийн багш ахмад Б.Мөнх-оргил, Агаарын цэргийн тэнхимийн багш ахлах дэслэгч Л.Мандалбаяр, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач ахмад Н. Мөнх-Эрдэнэ, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дарга Г.Нандинцэцэг, мэргэжилтэн Д.Оюунбилэг, Д.Мөнхтуяа, Аюулгүй бадлын дээд сургуулийн Байгалийн ухааны тэнхимийн багш Ц.Хонгорзул, Н.Амаржаргал багш нар амжилттай суралцан батламж авах болзлыг хангав. Амжилттай суралцсан нийт багш нартаа баяр хүргэе.

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ