Зэвсэгт Хүчний 2022 оны аваргууд тодорлоо

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 129 жилийн ойг угтан Зэвсэгт Хүчний 2022 оны аварга шалгаруулах “Цэрэгжлийн гимнастик’-ын тэмцээн ҮБХИС-ын нэрэмжит болон зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд 24 анги байгууллагын 230 гаран тамирчид ур чадвар, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс эмэгтэй чөлөөт хөдөлгөөний төрөлд ҮБХИС-ийн АБДС-ийн М2-120 ангийн оюутан Т.Ану 8.3 оноогоор тэргүүн байр, М1-203 ангийн оюутан Э.Элбэрэл 8.2 оноогоор дэд байрт шалгарч, байгууллагын нэгдсэн дүнгээр бригадын генерал П.Жаргалан захиралтай, Ж.Дашпүрэв дасгалжуулагчтай ҮБХИС-ийн эмэгтэй баг тамирчид тэргүүн байрт шалгарч аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэд боллоо.