“МАНЛАЙЛАГЧ БА ЦЭРЭГ ИРГЭНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Манлайлагч ба цэрэг иргэний хамтын ажиллагаа”сэдэвт сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбэдэй” олон улсын хурлын танхимд зохион байгуулж байна.
Тус сургалтад Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон төрлийн цэргийн командлалын офицерууд хамрагдаж байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үргэлжилнэ.