МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ БААТАР Л.ДАНДАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 102 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандарын хөшөөнд цэцэг өргөх ёслол 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09:30 минутад боллоо.

Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал бригадын генерал П.Жаргалан болон Зэвсэгт хүчний ХШҮГ, КАБЦК, БИЦУГ-ын удирдлагын бүрэлдэхүүн оролцов.