МУИС-аас зохион байгуулсан UB IMPULSE: “EXPERT TALK ON QUALITY GROWTH” цуврал хэлэлцүүлэгт ҮБХИС-ийн багш нар оролцлоо

Монгол улсын их сургуулийн UB IMPULSE: Expert talk on quality growth сэдэвт хэлэлцүүлэгт ҮБХИС-ийн багш нар оролцлоо. Энэ удаагийн хэлэлцүүлэг  “A perfect storm? Globalization at the crossroads” буюу “Даяаршил? Салаа замын уулзвар дээр” сэдвийн хүрээнд Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МУИС-ийн төв номын санд зохион байгуулагдаж Багшийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, Аюулгүй байдлын дээд сургуулийн Эдийн засаг менежментийн тэнхим, Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн багш нарын төлөөлөл  оролцов.

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” олон нийтийн хэлэлцүүлэг нь олон улсын төдийгүй дэлхийн түвшинд танигдан хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, судлаачдын мэдлэгийн менежмент, онол практикийн туршлагаас суралцах, тэдэнтэй ярилцлага өрнүүлэх боломжийг нээх зорилгоор Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-н IMRI (Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга) төслийн захирлаар ажиллаж байсан, МУИС-н Хүндэт Доктор Штефан Ханселманны санаачилгаар 2013 оноос хойш цуврал хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Проф. Др. Штефан Ханселманн хэлэлцүүлгийн илтгэлдээ тодорхой бус нөхцөл байдалд даяаршлын асуудал олон салаа замын уулзвар дээр ирснийг онцлон дурьдаж, оролцогчид санал бодлоо илэрхийлсэн, сонирхолтой, үр өгөөжтэй хэлэлцүүлэг болсон.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ