muis

МУИС-ийн БХЦСТ-аас зохион байгуулсан “English Open Discussion” чөлөөт яриа, хэлэлцүүлэгт ҮБХИС-ийн багш нарын төлөөлөл оролцов

Энэ сарын 18-ны өдөр МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс зохион байгуулсан “ENGLISH OPEN DISCUSSION’  чөлөөт яриа, хэлэлцүүлэг “Sharing teaching experience’  сэдэвтэйгээр болж МУИС-ийн Төв номын санд зохион байгуулагдаж ҮБХИС-ийн Гадаад хэл сургалтын төв, Аюулгүй байдлын дээд сургууль, Батлан хамгаалахын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нарын төлөөлөл оролцлоо.

Тус чөлөөт ярилцлага англи хэл дээр болж, сэдвийн хүрээнд ковидын үеийн нөхцөл байдалд цахим сургалтад тулгарсан бэрхшээл, орчин цагийн z үеийхний сургалтад оролцож буй байдал, танхим болон цахим сургалтын ялгаа, түүнчлэн Их, дээд сургуулийн өмнөх шатны буюу ЕБС-ийн сургалтын онцлог, практик жишээг шинэ үеийн оюутан суралцагчдын суралцах арга барил, хандлага зэргийг харьцуулж санал, сэтгэгдлээ солилцсон нь үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.