МЭНДЧИЛГЭЭ

Үеийн үед цагийн цагт туурга тусгаар Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж, улс орноо батлан хамгаалах  үйл хэрэг, бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд ухамсарт амьдрал, хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэгээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж ирсэн Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон  алтан мөрдэст эрхэм генералууд Та бүхэнд ҮБХИС-ийн эрдмийн хамт олны өмнөөс “Монгол генералын өдөр”-ийн 78 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

       Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

БРИГАДЫН ГЕНЕРАЛ                    П.ЖАРГАЛАН