Мэргэшсэн болон зөвлөх инженерийн сургалтад бүртгэж байна

ҮБХИС-ийн ЦНДС-ийн ЦИХТ, “Инженерийн цэргийн холбоо” ТББ хамтран явуулах “Мэргэшсэн болон зөвлөх инженер”-ийн сургалтын бүртгэл 2023 оны 1 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд ҮБХИС-ийн ЦНДС-ийн 303 тоот өрөөнд явагдана.
Холбогдох утас: 88076595, 99896595
Жич: Бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ үү
Үүнд:
1. Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл: Өргөдөлийг батлагдсан маягтын дагуу гаргана. /Өргөдөлийн маягтыг нэгдүгээр хавсралтаар гаргана/
2. Ажил байдлын тодорхойлолт: Тодорхойлолтыг тухайн хүний үндсэн байгууллага тодорхойлж, удирдлага нь гарын үсэг зуран тэмдэг дарж баталгаажуулсан байна. Шаардлагатай           гэж үзвэл харъяалагдах дээд байгууллагын тодорхойлолт гаргаж болно.
3. Анкет (3х4 хэмжээтэй 2 хувь зураг) файлаар
4. Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбар: Дээд боловсролын үнэмлэх, дипломын хуулбарыг нотариатаар баталгаажуулах /Гадаадад зэрэг хамгаалсан бол орчуулгын                         товчоогоор орчуулуулж, баталгаажуулсан байх/
5. Бүтээлийн тайлан, жагсаалт: Бүтээлийн тайлан жагсаалтыг үндсэн байгууллагын удирдах ажилтан ба зөвлөх зэрэгтэй хоёроос доошгүй мэргэжилтэн хянаж баталгаажуулсан байна.      Бүтээлийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар гаргана. /Хүснэгтийн загвар доор бий/
6. Иргэний үнэмлэхний хуулбар/баталгаажуулсан байна/
7. Сургалтын төлбөрийн баримт: Төлбөрийг бэлнээр буюу дансаар төлж болно.

МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ГОРИЛОХ МЭРГЭЖИЛТНИЙ ӨРГӨДЛИЙН МАЯГТ/энд дар/