Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн төгсөх ангийн сурагчдын “Эрдмийн баяр’-ын арга хэмжээ боллоо

Энэ онд тус сургуулийг 60 гаруй сурагч амжилттай төгсөж байна.
Тус арга хэмжээг нээж Нийслэлийн ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ сурагч нартаа амжилт хүслээ.
Мөн нийт төгсөгчдийг төлөөлж 12б ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ “Тэмүүжин Өрлөг’ сургуулийг төгсөж буй сэтгэлийн үгээ эрхэм багш нар, анд найзууддаа хэллээ.
“Эрдмийн баяр’-ийн арга хэмжээнд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор /Sc.d/, хурандаа Б.Өлзийхуяг болон бусад төлөөлөгчид оролцлоо.
“Тэмүүжин Өрлөг’ сургууль нь 13 дах жилдээ сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Монголдоо цор ганцхан Цэргийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль юм.
2022-2023 оны хичээлийн жилд “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн эрдмийн хамт олон “Тэргүүн’-ий сургууль мөн түүнчлэн Монголын сурагчдын холбооны “Хүүхдэд ээлтэй сургууль’ -аар шалгарсан амжилтыг үзүүлсэн.
Нийт төгсөгч нартаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэе.