НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛИАР ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ СУРГУУЛЬ ШАЛГАРЛАА

Батлан Хамгаалах Яамны 110 жил, Боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын 27 дахь өдөр, Монголын багш нарын 55 дахь өдөр, Үндэсний Батлан Их сургуулийн 100 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн цаг үед “НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”-иар “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургууль шалгарлаа.

Өнөөдөр Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга Тэмүүжин-Өрлөг сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэд тус “Батламж’  ‘-ийг гардуулав. Тус сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд цар тахлын онцгой нөхцөл байдлын үед Батлан хамгаалах яам, Боловсрол Шинжлэх Ухааны яам болон холбогдох байгууллагуудын гаргасан зөвлөмж зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн хичээл сургалтын үйл ажиллагаагаа танхимын болон цахим хичээлийн хосолсон хөтөлбөрөөр явуулж байна.

Шинэ хичээлийн жилээ ЭЕШ-ын дундаж оноог ахиулсан бахдам амжилтаар эхлүүлж, улмаар ҮБХИС-ийн түүхт тэгш ойн босгон дээр ийн нийслэлийн хэмжээнд тэргүүлж тэргүүний сургуулиар шалгарсан явдалд баяр хүргэж, цаашдынх нь эрдмийн их ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.