ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 30 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан тэмцээнүүдэд амжилттай оролцсон шилдгүүдэд шагналыг гардууллаа.
Арга хэмжээний хүрээнд 102 жилийн түүхт ҮБХИС-д 47 жил ажилласан ахмад ажилтан Ц.Шүрэнцэцэг тэргүүтэй 170 гаруй эмэгтэй ажилтан, албан хаагчдад мөр зэрэгцэн алба хааж буй эрчүүд нь хүндэтгэл үзүүлсний зэрэгцээ “Гар бөмбөг, “Аяыг таа” хөгжөөнт тэмцээн болон сонсогч, оюутан, сурагч, хугацаат цэргийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдааны шилдгүүдэд шагналыг гардууллаа.
Захидлын уралдаанд тусгай байрт Аюулгүй байдлын дээд сургуулийн III дамжааны оюутан Б.Пүрэвдолгор, гутгаар байрт Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сонсогч Б.Бат-Амгалан, дэд байрт харуул үйлчилгээний ротын байлдагч С.Булганхангай, тэргүүн байрт Аюулгүй байдлын дээд сургуулийн II дамжааны оюутан П.Ариунчимэгийн “Ид шидэт сахиусан тэнгэр” захидал тус тус шалгарч бусад нөхдөө манлайллаа.
Ахлах ахлагч Н.НАРАНЦЭЦЭГ