ТУСГААР ТОГТНОЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ОЮУТАН ЗАЛУУСЫН ЁС СУРТАХУУНЫ МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ

“Оюутан цэрэг’ хөтөлбөрт хамрагдсан залуусын дунд цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа. Эдгээр залуусаар дамжуулан хүүхэд залууст улс орны тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулж, тэдэнд цэрэг эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, сурталчлах, нийгэмд гарч буй сөрөг үзэгдлийн эсрэг оюутан залуучуудын ёс суртахууны манлайллыг дээшлүүлэх зорилготой юм.
Цогцолбор тэмцээнийг нээж ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан хэлсэн үгэндээ, “Спорт бол эрүүл оршихуйн үндэс юм. Тэр дундаа цэрэгжлийн спорт бол ур чадвар, сэтгэл зүйн хатуужил, хүмүүжил, бие болон оюуны чадварын маш том шалгуур юм. Баг тамирчдад амжилт хүсье’ хэмээсэн юм.
Уг тэмцээнд нэг онд оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан гурван гишүүнтэй 14 баг тамирчин оролцож, гийр өргөлт, турник дээр суниах, химийн нормативын дасгал гүйцэтгэх зэрэг буухиа тэмцээн, цэрэгжлийн буудлагаар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Эх сурвалж: Соёмбо редакц  Х.УНДАРМАА