“Тэмүүжин Өрлөг’ сургуулийн сурагч Д.Хүчитбаатар “МАНЛАЙ СУРАГЧ’ медалиар шагнагдлаа

Нийслэлийн Боловсролын газраас Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүмүүнлэг, сайн үйлсийн чиглэлээр олон нийтийн болон сайн дурын ажилд идэвх зүтгэлтэй оролцож, үеийнхнээ манлайлсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 21 суралцагчийг “МАНЛАЙ СУРАГЧ’ медалиар шагнаж, урамшууллаа. Шагналыг нийслэлийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох, орлогч дарга М.Цогзолмаа нар гардуулан өглөө. Нийслэлийн Боловсролын газрын “МАНЛАЙ СУРАГЧ” медалиар Нийслэлийн Тэргүүний “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар шагнагдсан байна. Баяр хүргэж сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.