“ТӨГСӨЛТИЙН БАЯР-2022”

ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн  24  дэх удаагийн төгсөлтийн баярын ёслолын арга хэмжээ тус сургуулийн Жагсаалын талбайд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Төгсөлтийн баярын ёслолын арга хэмжээнд ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга Б.Бадамжав, Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, доктор, хурандаа Б.Энхзоргол, Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Б.Өлзийхуяг, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, хурандаа Б.Эрдэнэбат нарын зочид болон хэлтсийн дарга нар, харьяаллын сургуулийн захирлууд, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо.

Төгсөлтийн баярын ёслолын арга хэмжээг  Аюулгүй байдлын дээд сургуулийн захирал, доктор, хурандаа Э.Нацагдорж нээж, Цэргийн хөгжмийн коллежийн сонсогчдын бөмбөрийн үзүүлэх тоглолтоор эхэлсэн юм.

Дараа нь ҮБХИС-ийн захирлын “Сургууль төгсгөж, мэргэжил эзэмшүүлэх’ тухай тушаалыг ҮБХИС-ийн Захиргаа удирдлагын  хэлтсийн дарга, хурандаа О.Жамбажамц уншин танилцуулж, зочид төгсөгчдөд энгэрийн тэмдэг, мэргэжлийн диплом гардуулав.

 

АБДС-ийг 2021-2022 оны хичээлийн жилд Авто инженер, Барилга замын машин ашиглалт, Барилга инженерийн байгууламж, Авто замын барилга, Утасгүй xолбоо, Цахилгаан холбоо, Радио техникийн команд, Эдийн засаг, Төрийн удирдлага, Менежмент, Олон улсын харилцаа, Системийн аюулгүй байдал хөтөлбөрүүдээр нийт 400 гаруй оюутан төгссөнөөс Төрийн удирдлага хөтөлбөрөөр оюутан Батжаргалын Батчимэг, Менежмент хөтөлбөрөөр оюутан Болдбаатарын Үүрийнтуяа, Эдийн засаг хөтөлбөрөөр оюутан Чулуунбаатарын Мөнхсаруул, Олон улсын харилцаа хөтөлбөрөөр Энхтайваны Анударь нарын 13 оюутан Онцгойлох диплом, “А’ үнэлгээтэйгээр төгсөв.

Төгсөгчид энгэрийн тэмдэг, мэргэжлийн диплом гардан авах ажиллагааны дараа “Шилдэг төгсөгч”-дөд шагнал гардуулах ёслол болсон юм.

Шагнал гардуулах ёслол ҮБХИС-ийн захирлын нэрэмжит шагналаар эхэлж ҮБХИС-ийн “Шилдэг төгсөгч’ медалиар  Төрийн удирдлага хөтөлбөрөөр төгсөгч, ТУ-412 бүлгийн оюутан Б.Батчимэг, ҮБХИС-ийн “100 жилийн ойн’ медалиар Төрийн удирдлага хөтөлбөрөөр төгсөгч, ТУ-413 бүлгийн оюутан И.Халиунаа нар шагнагдсан бол Төрийн удирдлага хөтөлбөрөөр “Онцгойлох диплом”-той төгссөн оюутан Г.Нандинцэцэг, оюутан Х.Энхзул нар ҮБХИС-ийн Магистрын хөтөлбөрт шалгалтгүйгээр элсэн суралцах “Батламж”-ийг гардан авлаа. Мөн Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газар АБДС-ийн ЭЗМТийн Менежмент хөтөлбөрөөр төгсөгч, М1-401 бүлгийн оюутан Шагдарсүрэнгийн Буян-Ундрахыг “Самбо бөх”-ийн төрлөөр Монгол Улсын Спортын мастер цол, тэмдэг олгосныг гардуулав. Шагналыг сургуулийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан гардуулж, төгсөгчдөд баяр хүргэж үг хэлсэн юм.

 

Дараа нь АБДС-ийн 2007 оны төгсөгч, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хэлтсийн дарга Б.Бадамжав Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Тэргүүний залуу” медаль, МЗХ-ны “Тэргүүний залуу”, “Тэргүүний оюутан” медалиудыг “Шилдэг төгсөгч” оюутан Т.Бямбажаргал,  М.Дэлгэрмөрөн, Д.Сувд-Эрдэнэ, Б.Маралмаа нарын 16 оюутанд  гардуулсан бол Монголын Рагбигийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Загдсүрэн, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Хосбаяр нар оюутан Дэжидмаа, Батчимэг нарт Спортын дэд мастерын цол, тэмдгийг гардууллаа.

 “ҮБХИС-ийн сургалтын хэлтсийн шагналаар Олон Улсын харилцаа хөтөлбөрөөр төгсөгч, М1-410 бүлгийн оюутан Г.Намуундарь.Мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн тасгийн шагнал МОХ-ны дээд шагнал “Манлайлагч оюутан” медалиар ҮБХИС-ийн МЗХ-ны “Цэргийн алдар алтан медаль”-т “Эрдмийн цуурай” бүжгийн хамтлагийн гоцлол бүжигчин, ЭЗМТ-ийн IV дамжааны оюутан Ө.Нандин-Эрдэнэ, А.Нямцэцэг нар, Спорт сургалтын төвийн шагналаар Утасгүй холбооны инженер хөтөлбөрөөр төгсөгч Ф-408 бүлгийн оюутан Б.Энхзул, Авто инженер хөтөлбөрөөр төгсөгч, М2-412 бүлгийн оюутан Б.Адьяасүрэн, Цэргийн нэгдсэн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар Системийн аюулгүй байдал хөтөлбөрөөр төгсөгч, М2-420 бүлгийн оюутан А.Амаржаргал, Авто инженер хөтөлбөрөөр  төгсөгч, М2-412 бүлгийн оюутан Ц.Даваадорж, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын нэрэмжит шагналаар Утасгүй холбооны инженер хөтөлбөрөөр төгсөгч, Ф-408 бүлгийн оюутан Б.Одбаяр, “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирлын нэрэмжит шагналаар Эдийн засаг хөтөлбөрөөр төгсөгч, М1-405 бүлгийн оюутан Т.Үржинбадам, ҮБХИС-ийн Сонсогч, Сурагч, Оюутны холбооны шагналаар Менежмент хөтөлбөрийн М1-402 бүлгийн оюутан О.Тэмүүлэн, Авто зам барилгын инженер хөтөлбөрөөр төгсөгч, М2-416 бүлгийн оюутан А.Баасанжаргал нарын 10 гаруй оюутан шагнагдсан юм.

Нийт төгсөгчид, шилдэг төгсөгчдийг төлөөлж “Онцгойлох диплом”-той төгссөн ЭЗМТ-ийн Төрийн удирдлагын 412 ангийн оюутан Батжаргалын Батчимэг  үг хэлж, ҮБХИС, АБДС-ийн эрдмийн хамт олон, эрдэмтэн багш нартаа баярласнаа илэрхийлж, эрдмийн их үйлс, ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүссэн юм.

Эх орны гэрэлт ирээдүй болсон оюутан залуучууд маань “Хээрийн галуу үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” хэмээн их зохиолчын хэлсэнчлэн сурч мэдэхийн гэгээн үйлсээр цулбуур хийж, эх орныхоо өнцөг булан бүрээс эрдмийн их аянд хөл тавьж, өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгоо биелүүлэн сургуулиа амжилттай төгсөж, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авч амьдралын нэгэн хуудсыг эхлүүлсэн дурсамж дүүрэн баярт мөч болсон 24 дэх удаагийн Төгсөлтийн баярын ёслолын арга хэмжээ энх мэндийн наран доор нэгэн зорилгод тэмүүлж, эрх жаргалант тэнгэрийн доор нэгэн сэтгэлд нэгдэн, эрдмийн их өргөөндөө ижилдэн дасаж, цэргийн жагсаалд цэгцрэн жагссан Эрхэм төгсөгчдийн ёслолын жагсаалаар  баяр хөөрөөр дүүрэн өндөрлөсөн юм.