Төмөр замын дээд сургуулийн багш нар ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр  “Төмөр замын дээд сургууль”-ийн сургалт хариуцсан дэд захирал В.Сэлэнгэ, сургалтын албаны мэргэжилтэн арга зүйч Б.Энхжаргал болон багш нарын төлөөлөл  ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа, сургуулийн орчин, лабораториудтай танилцаж туршлага судаллаа.

Уулзалтаар ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн дарга Г.Нандинцэцэг төвийн үйл ажиллагаа, Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр түүний хэрэгжилтийн талаар туршлагаа хуваалцаж, Дотоод аудит чанарын үнэлгээний албаны Боловсрол сургалтын чанарын үнэлгээний мэргэжилтэн Доктор /Ph.D/ С.Дэнсмаа Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-ийг ҮБХИС-д нэвтрүүлсэн тэргүүн туршлагын талаар товч мэдээлэл өгсөнөөр уулзалт өндөрлөв.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ