“ХИМИ-2024″ ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ҮБХИС-ИЙН БАГШ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын Химийн нийгэмлэг хамтран “ХИМИ-2024” үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор зохион байгуулжээ.
”Хими 2024” эрдэм шинжилгээний хуралд Улаанбаатар хот болон орон нутгийн 11 эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, 12 их, дээд сургууль, УИХ, яам, агентлаг 10, төрийн өмчит үйлдвэрийн газар 2, хувийн хэвшлийн 5 аж ахуйн нэгж, нийт 40 байгууллагын 200 гаруй төлөөлөл оролцож, Критикал эрдэс, Шатах ашигт малтмал, органик синтез, Экологи, хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэнд, Ургамал, амьтны гаралтай түүхий эд, материал, Шинэ материал, Гамшиг судлал, цэргийн хими, химийн боловсрол гэсэн 6 үндсэн салбарт 110 гаруй илтгэлийг хэлэлцүүлснээс ҮБХИС-ийн ЦХБХ-ын албаны дарга, ахлах багш доктор /Ph.D/ хошууч У.Мөнхбатын “Цэргийн химийн хорт бодис” сэдэвт илтгэл хэлэлцүүлж тус илтгэл нь шилдэг 6 илтгэлийн нэгээр шалгарлаа.