“ХҮҮХЭД ЗАЛУУС БА ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Батлан хамгаалахын удирдлагын академийн 30 жилийн ойг угтсан ажлын хүрээнд тус академийн Оператив-тактикийн төвөөс “Хүүхэд залуус ба цэрэг, эх оронч үзэл” сэдэвт сургалтыг батлагдсан хөтөлбөр, хуваарийн дагуу “Хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх”  үндэсний хөтөлбөрийн зорилго, үндсэн чиглэлүүд, Улсын хөгжилд хувь хүний оролцоо, Монгол хүн болж төрснөөрөө бахархах, улсынхаа тусгаар тогтнолыг дээдлэх үзэл, ҮБХИС-ийн хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэхэд оруулж буй хувь нэмэр гэсэн агуулгын хүрээнд БЗД-ийн ерөнхий боловсролын 44, 53 дугаар сургуулийн ахлах ангийн нийт 300 сурагчидтай 9 дүгээр сарын 14, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтын үеэр сурагчдтай асуулт, хариулт өрнүүлэх замаар тэдний идэвхийг өрнүүлж, мэргэжил сонголтод анхаарах зүйлсийн талаар болон ҮБХИС-ийн хүүхэд залууст цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэхэд оруулж буй хувь нэмрийг сурталчилан таниулан харилцан ярилцсан нь сурагчдад шинэлэг ба тэдний эх оронч үзлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой байв. Уг сургалт хуваарийн дагуу энэ оныг дуустал үргэлжилэх юм.

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ

БХУА-ийн байрлалд ЕБ-ын 44-р сургуулийн ахлах ангийн сурагчид – IX/14

БЗД-ийн ЕБ-ын 53-р сургуулийн байрлалд – IX/23