“ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭ, АШИГЛАЛТ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

ҮБХИС-ийн АБДС-ийн ОУХНУТ нь И-Монгол академитай хамтран “Цахим мэдээллийн хэрэглээ, ашиглалт, аюулгүй байдал” сэдэвт сургалт боллоо.
Тус сургалтыг багш, оюутан суралцагчдад орчин үеийн мэдээллийн технологи, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглах, цахим хэрэглээ, ашиглалтын хүрээнд шинэ мэдээлэл дамжуулахад чиглэсэн асуудлаар харилцан ярилцах, цахим орчинд бүтээлч туршлагыг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулсан юм.
Сургалтаар “Цахим иргэн” И-Монгол академи УТҮГ-ын Ур чадварын газрын сургалтын хэлтсийн сургагч багш С.Галсандаш “И-Mongolia хэрэглээ ба ашиглалт”, И-Монгол академи УТҮГ-ын Ур чадварын газрын сургалтын хэлтсийн сургагч багш О.Билгүүн “Мэдээлийн аюулгүй байдал”, И-Монгол академи УТҮГ-ын Ур чадварын газрын сургалтын хэлтсийн сургагч багш Д.Сэрчмаа “Цахим сургалтын хэрэглээ, ашиглалт”, үр дүнгийн талаар дүгнэн ОУХНУТ-ийн дарга С.Мандалмаа нар тус тус мэдээлэл өглөө.