ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус сургуулийн эмэгтэй эрдэмтэн судлаачид, багш нар, ажилтан алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, баяр угтсан арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан тэмцээн, уралдааны шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулсан юм.Арга хэмжээнд Сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, ЭШ, Нийгмийн түншлэл хариуцсан, дэд захирал, ШУ-ны доктор, порфессор, хурандаа Б.Өлзийхуяг, хэлтсийн дарга нар, харьяаллын сургуулийн захирлууд болон Зэвсэгт хүчний “Хатан ижий”-ээр шалгарсан ҮБХИС-ийн ахмад ажилтан Ц.Алтанцэцэг нар оролцлоо.

Захирал, бригадын генерал П.Жаргалан эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулж, Зэвсэгт хүчний “Хатан ижий”-гээр шалгарсан ҮБХИС-ийн ахмад ажилтан Ц.Алтанцэцэг болон тэргүүний эмэгтэйчүүдийн төлөөлөлд дурсгалын зүйл гардуулан цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Дараа нь эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулсан “Гар бөмбөг”-ийн тэмцээн болон оюутан, сонсогч, сурагчдын дунд зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” уралдааны шагналуудыг тус тус гардууллаа.

Мөн бүтцийн нэгж, харьяаллын сургуулийн удирдлагууд болон “Эсгий урлал”, хүүхдийн бойтиг, баривчын нэр “Түшигхэн” нэрийн бүтээгдэхүүн эрхэлдэг тус сургуулийн Мэдээллийн технологийн тасгийн электроникийн инженер Л.Саруулзаяа нар эмэгтэйчүүдийн дунд азын сугалаа явуулж азтнаар шалгарсан эмэгтэйчүүдэд гарын бэлэг, дурсгалын зүйлүүдийг гардуулан өгсөн юм.

Аав, ээжийн ачлалт охин, амраг ханийнхаа мөнхийн түшиг, алдрай үрсийнхээ халамжит ээж, ахан дүүсийнхээ хайрын эзэд болсон эрхэмсэг эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ сургуулийн удирдлагууд, офицер, ахлагч нарын төлөөлөл, ТӨС-ийн сурагчид ая дуу өргөснөөр баярын арга хэмжээ өндөрлөлөө.

Эмэгтэй ажилтан, алба хаагчдын дунд зохион байгуулсан  “Гар бөмбөг”-ийн тэмцээний тэргүүн байрт Мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн тасгийн дарга, дэд хурандаа О.Ичинноров ахлагчтай “Чандмань одон” баг шалгарч аваргын цом, алтан медалын эзэн болсон бол II байрт Төв номын сангийн захирал Ц.Мягмарсүрэн ахлагчтай “Эрч хүч“ баг, III байрт АБДС-ийн эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Г.Балжинням ахлагчтай “Инээмсэглэл” багууд, сонсогч, оюутан, сурагчдын дунд зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” уралдааны “Тэргүүн байр”-т АБДС-ийн ЭЗМТ-ийн оюутан Э.Отгонлхам, дэд байрт ЦНДС-ийн ЕЦК-ын 4-р дамааны сонсогч Г.Сүхээ, гуравдугаар байрт АБДС-ийн ХЭТ-ийн оюутан О.Туяацэцэг, Тусгай байрт ТӨС-ийн 11-р ангийн сурагч Э.Энхтуяа нар тус тус шалгарлаа.