“ЭРДЭМ СУДЛАЛ-2022” МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ

СЭДЭВ: “ЭРДЭМ СУДЛАЛ-2022

Зорилго: Магистрант, докторантууд өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, арга туршлагаа харилцан солилцох боломжийг олгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга зүйд суралцахад оршино.

Илтгэл хүлээн авах хугацаа:

  • Илтгэлийг цахимаар 2022 оны 01 дүгээр сарын 10–аас 2 дугаар сарын 11-ний өдрүүдэд хүлээн авна.

Цахимаар хүлээж авах E-mail: Магистрантууд: ch.boldbaatar.63@gmail.com 88286325

Докторантууд: mondoctor@yahoo.com  93115477

Хамрах хүрээ: Магистрант, докторантууд

Хугацаа: “Эрдэм судлал 2022” магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурал 2022 оны 3 дугаар сарын 04-нд Сүбээдэй танхимд болно.

Илтгэлд тавигдах шаардлага: ҮБХИС-ийн стандартын дагуу бичнэ.

  • Илтгэл нь эрдэм шинжилгээний ажлын удирдагч, эсвэл тухайн мэргэжлийн чиглэлийн эрдэмтнээр хянан баталгаажуулсан байна;
  • Өгүүллийн нэр; /12pt өндөртэй үсгээр, мөр хоорондын зай 1 байхаар, тод (Bold), том (Caps Lock) үсгээр голлуулан бичнэ./
  • Зохиогчийн овог, нэр; (12pt өндөртэй үсгээр, налуу (Italic) форматаар мөр голлон бичнэ.
  • Хураангуй; /15 мөр, 150-250 үгэнд багтааж бичнэ. 11pt өндөртэй үсгээр, italic форматтай бичигдэнэ./
  • Түлхүүр үг; /3-5 түлхүүр үг хэрэглэнэ. 11pt өндөртэй үсгээр, italic форматтай бичигдэнэ.
  • Судалгааны ажлын үндсэн хэсэг /Өгүүллийг Arial фондоор, мөр хоорондын зай 1,15 байхаар, А4 хэмжээний цаасан дээр зүүн гар талаас 30 мм, баруун гар талаас 15 мм, дээд, доод талаас 20 мм-ийн зай авч бичнэ. Өгүүллийг 10 хүртэлх хуудсанд багтаан бичнэ./;
  • Дүгнэлт.
  • Өгүүлэлд ашигласан эх сурвалжаас заавал эш татна. Эш татсан эх сурвалжийг бичвэрийн холбогдох хэсэгт зүүлт эшлэлийн аргаар (insert footnote) хуудасны доод хэсэгт оруулна. Эшлэлийн эх сурвалжид зохиогч, эх сурвалжийн нэр, хэвлэгдсэн улс, хот, хэвлэгдсэн он, хэвлэгдсэн газар, хэмжээ (хуудасны тоо), хуудасны дугаар/тал, ISBN-ын дугаар зэргийг дэс дараалуулан бичнэ.

 

АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТЫН АЛБА