ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ ДЭРГЭДЭХ БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Кейчи Хигашияа 2022 оны 3 дугаар сарын 15-нд ҮБХИС-ийн БХЭШХ-гийн удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтанд БХЭШХ-гийн захирал Хурандаа Б.Эрдэнэбат болон эрдэмтэн судлаач нар оролцов.

Уузалтын хүрээнд Япон улсын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Монгол улсын БХЭШХ-гийн цаашдын хамтын ажиллагаа, хамтарсан судалгаа шинжилгээ явуулах боломжийн талаар ярилцлаа.

Япон улсын батлан хамгаалахын атташе дэд хурандаа Кейчи Хигашияа “Дэлхийн цэрэг улс төрийн нөхцөл байдал ба Япон Улсын батлан хамгаалах бодлого” сэдвээр мэдээлэл хийж зарим асуулад хариулсан бөгөөд БХЭШХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан албан хаагчид болон БХУА-ийн бие бүрэлдэхүүн оролцлоо.