ҮБХИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН “БАГШИЙН ХАНДЛАГА СУРАХ ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ НЬ’ СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсролын Ерөнхий Газраас энэ сарын 22-ны өдөр их, дээд сургуулийн профессор багш нарын судалгаа, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “SCIENCE’ цуврал цахим хэлэлцүүлгийг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Багшийн хөгжлийн төвтэй хамтран “БАГШИЙН ХАНДЛАГА СУРАХ ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ НЬ’ сэдвээр зохион байгууллаа.

ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн дарга Г.Нандинцэцэг багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа болон сургуулийнхаа багшийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцуулга хийж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн агаарын цэргийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Дунгармаа Цэргийн холбоо кибер аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш, ахмад Н.Мөнх-эрдэнэ, Аюулгүй байдлын дээд сургуулийн нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн багш, доктор (Ph.D) Ц.Нарангэрэл, ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төвийн сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Оюунбилэг нар сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Багшийн хөгжлийн төв