ҮБХИС-ИЙН БАГШ НАР МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ, ЭРХ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Дээд боловсролын сургалтын байгууллагын багш, эрдэмтэн судлаачид, ажил олгогчид, мэргэжлийн холбоодын төлөөллөөс “Шинжээчид тавих шаардлага”-ыг хангасан иргэдэд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах “ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ, ЭРХ ОЛГОХ” сургалтыг 2024.05.17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтаар “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн эрх зүйн орчин, чиг үүрэг”, “Олон улсын хамтарсан магадлан итгэмжлэл”, “Шинжээчид тавигдах шаардлага, ёс зүй”, “Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлага”, “Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлага”, “Хөтөлбөрийн болон хичээлийн суралцахуйн үр дүнгийн уялдааг шинжлэх арга зүй”, “Магадлан итгэмжлэлийн цахим систем” зэрэг сэдвээр мэдээлэл хүргэж, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын дагуу “Сургалтын байгууллагын өөрийн үнэлгээний тайланд шинжилгээ хийх арга зүй”, “Зөвлөмж, шаардлагын ялгаа”-г кейсд суурилсан сургалтын аргаар зохион байгуулан, дадлага ажил хийлээ.

ҮБХИС-ийн 7 багш тус сургалтад амжилттай хамрагдаж дээд боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах “Шинжээчийн эрх” – тэй боллоо.