ҮБХИС-ИЙН ЦНДС-ИЙН IV ДҮГЭЭР АНГИУДЫН СОНСОГЧ НАРЫН ДУНД “ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД’-ИЙН МЭДЛЭГ, САЛАА, САЛБАРЫН ӨДӨР ТУТМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ХИЧЭЭЛ СУРГУУЛИЙГ УДИРДАЖ ЯВУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, цэргийн албыг зохион байгуулж, салаа, салбарын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах чадвартай болгож, салбарын хичээл сургуулийн цаг сэдвийн задлан, хуваарь, төлөвлөлт, заах арга зүйтэй болгох, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ҮБХИС-ийн ЦНДС-ийн IV дүгээр ангиудын сонсогч нарын дунд “Цэргийн нийтлэг дүрмүүд” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээн нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ЦНДС-ийн IV ангийн нийт 114 сонсогч оролцлоо.
Тус тэмцээний нэгдүгээр байранд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимийн 4а ангийн сонсогч С.Жавхлантөгс
Хоёрдугаар байранд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Артиллери зэвсгийн тэнхимийн 4 дүгээр ангийн сонсогч Д.Лхагважав
Гуравдугаар байранд Цэргийн холбоо кибер аюулгүй байдлын тэнхимийн 4 дүгээр ангийн сонсогч Ж.Өлзийбаатар нар шалгарч бусдыгаа манлайллаа.