ҮБХИС-ийн эмэгтэй баг аваргаар шалгарлаа

ҮБХИС-ийн эмэгтэй баг аваргаар шалгарлаа. Монголын Оюутны Спортын V их наадмын “Гандбол’ -ын төрөлд 13 Их, Дээд сургуулийн баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөснөөс ҮБХИС-ийн спорт сургалтын төвийн ахлах багш ахлах дэслэгч Б.Батболд дасгалжуулагчтай, Б.Бат-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй баг 8-р байрт, Б.Отгонсүрэн ахлагчтай эмэгтэй баг тэргүүн байрт шалгарч, байгууллагын дүнгээр шагналт 4-р байрч шалгарлаа. Их наадам спортын 10 төрлөөр явагдах бөгөөд 5-р сард дүнгээ гаргах юм.

 

Дэд хурандаа Ж.Батсайхан.