Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахисан түвшний сургалтын албаны профессор, хошууч генерал Балганы Эрдэнэбат ШУ-ны гавъяат зүтгэлтэн цол хүртлээ

Энэ сарын 18-ны “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардуулсанаас ҮБХИС-ийн  ахисан түвшний сургалтын албаны профессор, бэлтгэл хошууч генерал Балганы Эрдэнэбат ШУ-ны гавъяат зүтгэлтэн цол хүртлээ. “ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН’ цолоор шагнагдсан Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн профессор, бэлтгэл хошууч генерал Балганы Эрдэнэбатыг их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон эрдмийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.