“ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ-100 ЖИЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

ҮБХИС үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ-100 ЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлын арга хэмжээнд БХЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, ЗХЖШ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, ЗХЖШ-ын даргын даалгавар гүйцэтгэгч, хурандаа Д.Номт, ҮБХИС-ийн үе үеийн захирлууд, Стратеги судлалын хүрээлэн болон их дээд сургуулиудын төлөөлөл, ҮБХИС-ийн удирдлага, захиргааны зөвлөл, эрдмийн зөвлөлийн гишүүд танхимаар, бүрэлдэхүүн сургуулийн бие бүрэлдэхүүний төлөөлөл нийт 89 хүн цахимаар оролцов.

Хурлыг ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан нээж, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага баяр хүргэж үг хэллээ.

БХЭШХ-ийн захирал, доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Эрдэнэбат тус эрдэм шинжилгээний хурлыг удирдаж, үндсэн илтгэлийг Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг “Үндэсний батлан хамгаалахын их сургууль нэгэн зуунд” сэдвээр, хавсралт илтгэлийг БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог “ҮБХИС нь батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн түшиц төв болох нь” сэдвээр, ЗХЖШ-ын бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын  дарга, доктор (Ph.D), дэд профессор, бригадын генерал Ц.Гандорж “Зэвсэгт хүчний хүний нөөцийн бэлтгэл сургалтад ҮБХИС-ийн үүрэг, оролцоо” сэдвээр, Сургалтын хэлтсийн дарга, хурандаа С.Болор “ҮБХИС-ийн сургалтын тогтолцоо, чанар, хөгжлийн чиг хандлага” сэдвээр, Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн дарга, доктор (Ph.D), дэд хурандаа Б.Мандахбаяр “ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ, инновацын ажлын чадамж” сэдвээр, БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор, хурандаа Т.Соронзонболд “Сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх асуудалд” сэдвээр тус тус хэлэлцүүлэв.

Хуралд оролцогчдоос “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн ерө нхий зохицуулагч, Монгол Улсын Ардын багш, доктор (Sc.D), профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор (Ph.D), профессор, бэлтгэл хошууч генерал С.Баасахүү, ҮБХИСийн БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор, бэлтгэл хурандаа Ш.Паламдорж, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт нар санал, сэтгэгдлээ хэллээ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ХЭЛТЭС