“РОТ /БАТАРЕЙ/-ИЙН АХЛАГЧИЙН ДАМЖАА”-НИЙ VI ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийн “Рот/Батарей/-ийн ахлагчийн дамжаа”-ний VI дахь удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын ахлагч нар, ҮБХИС-ийн удирдлага, БХМСҮТ-ийн удирдлага, сурагч багш нар, төгсөгчид, ар гэрийн төлөөл оролцож, ҮБХИС-ийн БХМСҮТ-ийн захирал дэд хурандаа Э.Батгэрэл “Рот /Батарей/-ийн ахлагчийн дамжаа”-ний VI дахь удаагийн төгсөлтийн үйл ажиллагааг нээлээ. […]

“ЦУСНЫ ДОНОР’-ЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын сурталчилгааг хүн амын дунд сурталчлах байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх зорилгоор цус цуглуулах үйл ажиллагааг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг ҮБХИС-ийн оюутан, сонсогч нартай хамтран зохион байгууллаа. Цусаа хандивласан нийт ҮБХИС-ийн оюутан, сонсогч, албан хаагчдадаа баярлалаа.

СҮХБААТАРЫН БА БАЙЛДААНЫ БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол улсын цэрэг, аюулгүй байдал, батлан хамгаалахын болон төр, хувийн хэвшлийн бүхий л салбарын өндөр мэдлэг, чадвар, ёс зүй, хүмүүжил төлөвшлөөр тэргүүлэгч, шилдэг хүний нөөцийг сурган бэлтгэдэг АБДС-ийн 19 дахь удаагийн төгсөлтийн мөнгөн хонхны баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд ҮБХИС-ийн захирал, профессор, Бригадын генерал П.Жаргалан, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор[…..]

Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн төгсөх ангийн сурагчдын “Эрдмийн баяр’-ын арга хэмжээ боллоо

Энэ онд тус сургуулийг 60 гаруй сурагч амжилттай төгсөж байна. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ сурагч нартаа амжилт хүслээ. Мөн нийт төгсөгчдийг төлөөлж 12б ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ “Тэмүүжин Өрлөг’ сургуулийг төгсөж буй сэтгэлийн үгээ эрхэм багш нар, анд найзууддаа хэллээ. “Эрдмийн баяр’-ийн арга хэмжээнд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ[…..]