Цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндон-100 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

БХЭШХ-ийн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн алдар гавьяаг нь алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үедээ сурталчлах зорилгоор Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ерөнхий цэргийн ассоциаци, төрийн бус байгууллагатай хамтран” Цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндон-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд Батлан […]

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн заах арга зүйн семинар зохион байгуулагдлаа

АБДС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхим сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Заах арга зүйн семинараа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн семинараар Их дээд сургуульд ажиллаж буй багшид тавигдах шаардлагыг хангахуйц мэдлэг туршлагатай, бусдыгаа манлайлах, зөвлөн чиглүүлэх чадвар чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн асуудлаар багаар мэдээлэл солилцож, ярилцах бүтээлч арга туршлагыг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилго тавин[…..]

“УСНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ИНЖЕНЕРЧЛЭЛ 2023′

Монгол Улсад Усны Дээд Боловсролтой Мэргэжилтэн Бэлтгэсний 60 жилийн ойн “УСНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ИНЖЕНЕРЧЛЭЛ 2023′ эрдэм шинжилгээний Олон Улсын хуралд Инженерчлэлийн тэнхимийн багш Доктор, Профессор, Монгол улсын Зөвлөх инженер Ц.Алтансувд , Инженерчлэлийн тэнхимийн М2-212 бүлгийн оюутан Б.Чандмань-Эрдэнэ нар эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлгээр амжилттай оролцлоо.

ҮБХИС-ИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРАЛ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Л.ОНЦГОЙБАЯР ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 04 дугаар сарын 18-ний өдрийн хурлаар бригадын генерал Л.Онцгойбаяр “Оперативын урлагийн хөгжлийн чиг хандлагын судалгаа” сэдвээр цэргийн ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон диссертацыг хэлэлцүүлэн амжилттай хамгааллаа. Эрдмийн сургуулийн докторант Л.Онцгойбаярын эрдэм шинжилгээний ажлыг гавъяат багш, доктор (Ph.D), профессор Б.Түмэн удирдсан байна. Батлан хамгаалахын удирдлагын академийн[…..]