ҮБХИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВИЙН ДАРГА Г.НАНДИНЦЭЦЭГ ДОКТОРЫН ЗЭРЭГ АМЖИЛТТАЙ ХАМГААЛЛАА

Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар ҮБХИС-ийн багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дарга, докторант Ганболдын Нандинцэцэг “Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бүсчилсэн хөгжлийн төсвийн бодлогоор дэмжих нь” сэдвээр Аюулгүй байдал судлалын докторын (Ph.D) зэрэг горилсон диссертацыг хэлэлцүүлэн амжилттай хамгааллаа.

Эрдмийн сургуулийн докторант Г.Нандинцэцэгийн эрдэм шинжилгээний ажлыг Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор (Sc.D), профессор, хошууч генерал О.Үржин, доктор (Ph.D), дэд профессор Д.Энхчимэг нар удирдсан байна.

Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дарга Г.Нандинцэцэг таны цаашдын эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.