ҮБХИС-ИЙН ХАМТ ОЛОН “ЦЭЦЭРЛЭГТ ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН’-ИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын тоглож хөгжих тав тухтай орчныг бүрдүүлэх, эерэг зөв хандлагыг түгээх, сэтгэхүй бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор ҮБХИС, албан хаагчид мөн ССОХ-ны санаачлагаар “Цэцэрлэгт зориулсан хэрэглэгдэхүүн’-ийг Батлан хамгаалахын яамны дэргэдэх “Цоглог”, “Намуун гоё”цэцэрлэгийн хүүхэд, багачуудад нийгмийн хариуцлагын хүрээнд гардуулан өглөө.
Тус хэрэглэгдэхүүн нь хөгжилтэй байдлаар 2D ба 3D бүтээл хамтран хийж, танилцаж, танин мэдэхүйн болон бүтээлч чадвараа хөгжүүлэхэд хүүхэд багачуудад туслах юм.