• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ЯЛАЛТЫН БАЯРААР СУ-57 БОЛОН “ТЕРМИНАТОР”-ЫГ АНХ УДАА ОЛОНД ҮЗҮҮЛНЭ

ЯЛАЛТЫН БАЯРААР СУ-57 БОЛОН “ТЕРМИНАТОР”-ЫГ

АНХ УДАА ОЛОНД ҮЗҮҮЛНЭ

 

http://ekhsurvalj.mn/news/view/5180

   Ирэх сарын 9-ний өдөр ОХУ даяар ялалтын баярыг уламжлал ёсоор ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Жил бүрийн баярын арга хэмжээний гол ёслол болох Ялалтын баярт зориулсан, өргөн цар хүрээ бүхий ялалтын парад ОХУ-ын нийслэл Москва хотод болдог. Энэ жилийн парад уламжлал ёсоор хуурай замын болон агаарын цэргээс бүрдэх  юм. 

 

   Ялалтын парад нь Агуу их Эх орны дайнд амиа өргөсөн баатруудад хүндэтгэл үзүүлэх ёслол болохын зэрэгцээ Оросын батлан хамгаалахын сүр хүчийг илтгэдэг талбар болдог. Тиймдээ ч чухамхүү ялалтын баярын жагсаалын үеэр Орос улс сүүлийн үеийн хүчирхэг техникүүдээ танилцуулдаг уламжлал хэдийн тогтсон юм. 


  Энэ жилийн тухайд, Москва хотноо болох Ялалтын парадын үеэр “Тор-М2” зенит пуужингийн комплекс, “Терминатор”танк дэмжих байлдааны машин, “Тайфун-К” хуягт автомашин, ВПК-233 136 “Тигр” тусгай хуягт машин, “Урал-432 009” хуягт армийн ачааны машин болон “Патруль” хуягт автомашин зэрэг цэргийн техникүүдийг олон нийтэд үзүүлэхээр болсон талаар ОХУ-ын БХЯ-аас авсан эх сурвалжтайгаар “Регнум” агентлаг дамжууллаа. 


  Энд дурьдсан цэргийн техникүүдийг өмнө нь төрөл бүрийн үзэсгэлэнгүүд дээр удаа дараа танилцуулж байсан ч Улаан талбай дээр энэ жил анх удаа олны өмнө үзүүлэх юм байна. 


   Дашрамд сонирхуулахад, хамгийн сүүлд, цэрэг техникийн хувьд хүчирхэг болсон парад 2015 оны ялалтын баярын өдрөөр болсон юм. Тухайн үед Т-14 танк, “Армата” хүнд гинжит платформд суурилсан Т-15 явган цэргийн байлдааны машин, “Курганец-25” суурьтай явган цэргийн байлдааны машин, “Бумеранг” дугуйт платформд суурилсан хуягт тээвэрлэгч, “Коалиция-СЮ” өөрөө явагч артиллерийн төхөөрөмж зэргийг дэлхий дахинд танилцуулж байлаа. 

Энэ жилийн тухайд, Т-90 танканд суурилсан байлдааны машин бүхий “Терминатор” олны анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. “Терминатор” нь 30 мм-ийн автомат их буу, танк эсэргүүцэх “Атака” удирдлагатай пуужин /4 ширхэг/, 7,62 мм-ийн калибрын пулеметоор тоноглогдсон юм. Энэ байлдааны машин хотын тулаанд оролцох, алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулахад зориулагджээ. Терминаторын байлдааны туршилтыг Сирид хэдийнэ хийсэн бөгөөд Оросын Батлан хамгаалах яам 12 ширхэгийг зэвсэглэлд нийлүүлэхээр захиалсан байна.  Түүнчлэн дэлхийн зах зээл дээр эрэлттэй болно гэж найдаж байгаа гэнэ.

  

   Анхаарал татаж буй өөр нэг техник нь “Тор-М2” бага тусгалт зенит пуужингийн комплексийн шинэ хувилбар юм. Өмнө нь Ялалтын баярын парадаар Тор-М1-2У гэсэн хуучин хувилбарыг танилцуулж байсан бол өнгөрсөн жилийн парадаар “Тор-М2ДТ” арктикийн хувилбарыг олонд үзүүлж байлаа. 


  Шинэчлэгдсэн “Тор” нь явуут дундаа галлах, 15 км хүртэлх зайд нэгэн зэрэг дөрвөн байг буудах чадвартай бөгөөд 16 зенит пуужингаар тоноглогджээ. 

 
  Парадын агаарын хэсгийн тухайд энэ жил агаарын хүчний 73 техник тэнгэрт хөөрөх юм байна. Энэ жил Агуу их Эх орны дайны ялалтын 73 жилийн ой тохиож байгаа тул ийнхүү 73 гэсэн тоог сонгожээ. 


  Агаарын үзүүлбэрээр үзэгчид хэдийнэ танил болсон Ту-160 болон Ту-95МС стратегийн бөмбөгдөгч онгоцууд, Ту-22М3 алсын зайн бөмбөгдөгчид, Су-24М болон Су-34 фронтын бөмбөгдөгчид,  Су-35С олон зорилтот сөнөөгч онгоцууд, Су-30СМ  болон МиГ-29, дуунаас хурдан МиГ-31БМ, Су-25, Ил-78 цэнэглэгч онгоцууд, Ан-124 “Руслан” болон Ил-76МД цэргийн тээвэрлэгч онгоцуудыг харах юм байна. Түүнчлэн Ми-26 болон Ми-8 зэрэг цэргийн болон тээврийн нисдэг тэргүүд нисч өнгөрөх гэнэ. 

 
  Оросын БХЯ-ны мэдээлснээр 2018 оны Ялалтын парадад тав дахь үеийн сөнөөгч онгоц Су-57  оролцохоор болжээ. Энэ сөнөөгчийг удаа дараа танилцуулж байсан ч Улаан талбай дээгүүр анх удаа ийнхүү нисэх юм байна. 

 

Оросын армийг “ТЕРМИНАТОР-2”-оор зэвсэглэнэ гэв 









 

 

ЗАРЛАЛ

2018-11-13 14:00:00
2018-11-12 17:26:00
2018-11-12 10:57:00
2018-11-05 12:42:00
2018-11-05 9:52:00
2018-10-22 17:05:00
2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ