• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛ-ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

АНУ-ын ACBSP байгууллагын 30 жилийн ой, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл (БМИҮЗ)-ийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Дээд боловсролын хөгжил-Чанарын баталгаажуулалт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа. 
Тус хуралд ACBSP-ийн гүйцэтгэх захирал Jeffrey Alderman, АНУ-ын Тиффин их сургуулийн сургалтын чанар хариуцсан дэд захирал Kristina Collins, PAS-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Deborah K.Robbins болон БСШУСЯ, БМИҮЗ-ийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш, профессор, дээд боловсрол судлаачдын бүтээлээс шалгарсан 12 илтгэл хэлэлцүүлэгдэж, боловсролын салбарын хөгжил, магадлан итгэмжлэлийн үнэт зүйл, чанарын баталгаажуулалтын үндэсний тогтолцоо, дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үр нөлөө зэрэг их, дээд сургуулийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар олон сонирхолтой сэдвийг хөндөж, санал бодлоо солилцлоо.
“Дээд боловсролын хөгжил-Чанарын баталгаажуулалт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ҮБХИС-ийн Дотоод аудит, чанарын үнэлгээний албаны боловсрол сургалтын чанарын үнэлгээний мэргэжилтэн, докторант С.Дэнсмаа, ЦНС-ийн Артиллери, зэвсгийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд хурандаа Д.Содномцог нар “ISO 9001:2015 стандарт, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн харилцан хамааралд хийсэн шинжилгээ” сэдвээр илтгэл хэлэцүүлэв. 

ДОТООД АУДИТ, ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА



 

ЗАРЛАЛ

2018-11-13 14:00:00
2018-11-12 17:26:00
2018-11-12 10:57:00
2018-11-05 12:42:00
2018-11-05 9:52:00
2018-10-22 17:05:00
2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ