• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ОЛОН УЛСЫН ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалаас санаачлан Монгол Улсын Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран “ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт Олон Улсын форумыг 2018 оны 9 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Олон улсын хуралдааны танхимд зохион байгууллаа.
Энэхүү олон улсын форумыг хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд Зүүн хойд Азийн орнуудын цэргийн байгууллагуудын оролцооны талаарх яриа хэлэлцээг тогтмолжуулах, бүс нутгийн хэмжээнд байгаль, экологийн аюулгүй, тэнцвэрт байдлыг хангах талаар иргэний болон цэргийн байгуулагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ талаар АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал болон Зүүн хойд Азийн түнш орнуудын хэмжээнд харилцан уялдаатай зохицуулалтыг эрчимжүүлэхэд түлхэц өгөх, Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой тэргүүн туршлага, сургамжийн талаар мэдээлэл солилцох, түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын хүрээлэн буй орчны аюулгүй байдлын суурь чадамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулсан юм.
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал энэхүү форумыг жил бүр бүс нутгийн улс орнуудтай хамтран зохион байгуулдаг бөгөөд хурлын явцад оролцогчид бүс нутгийн байгаль орчны аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавьж, санал солилцсон байна.
Форумд Монгол Улс, АНУ, Австрали, БНСУ, БНХАУ, Япон, Шинэ Зеланд зэрэг улсын төлөөгчид оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын хүрээлэн буй орчны аюулгүй байдлын талаарх бодлого стратеги, хүн, малын халдварт өвчин, хүнс, хөрс-ус, эрчим хүчний аюулгүй байдлын уялдаа холбоо болон цэргийн ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хэрхэн бууруулах талаар улс бүрийн төлөөлөгчид илтгэл, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн, санал дүгнэлт гаргажээ.
Нээлтийн ажиллагаанд БХЯ-ны БСТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд гадаадын зочдод ЦДБЭЧ-ын уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг толилуулсан юм.
Хоёр дахь өдрийн форумд Батлан хамгаалах яамны дэд сайд Т.Дуламдорж болон Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамны яам, Батлан хамгаалах яамны төлөөлөл оролцож Монгол Улсын хүнс, эрчим хүч, хөрс, усны аюулгүй байдлын талаар танилцууллаа. 
Форумд оролцогчид ҮБХИС-ийн “Шар хад” хээрийн сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Цагаан даваа”-ны хогийн цэгийн орчны нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцсан юм. 
Гурав дахь өдрийн форумыг Австралийн талын төлөөлөгчид удирдан, нийт оролцогчдыг хамарсан дасгал ажлын явцад дэвшүүлсэн асуудлын хүрээнд гарц, гаргалгаа гаргах санал боловсруулж ажиллаа
Форумын дөрөв дэх өдөр зохион байгуулагдсан хаалтын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар оролцсоны зэрэгцээ хурал зохион байгуулагчдын зүгээс нийт оролцогчдод сертификат гардуулсан байна. 
Хуралд оролцогчид үр дүнг нэгтгэн дүгнэхдээ энэ удаагийн хурлыг “Байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, бүс нутгийн орнуудын байгаль орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үр дүнтэй болсон”-ыг онцолсон юм.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН







































ЗАРЛАЛ

2018-11-13 14:00:00
2018-11-12 17:26:00
2018-11-12 10:57:00
2018-11-05 12:42:00
2018-11-05 9:52:00
2018-10-22 17:05:00
2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
2018-08-31 10:04:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ