• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

Монгол Улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг арга хэмжээний нэг "ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын 4 төрөлт тэмцээн" шатар, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөг гэсэн төрлүүдээр 2018 оны 11 сарын 5-наас 18-ны хооронд явагдаж байна.

"Хос мастер" шатрын клубт 2018 оны 11 сарын 5-ны Даваа гарагт зохион байгуулсан шатрын тэмцээнд ҮБХИС, БХЭШХ-ийн доктор, дэд хурандаа Д.Содномцог, доктор, профессор, бэлтгэл хурандаа С.Пүрэвдорж, ахлах дэслэгч Г.Ган-Эрдэнэ, энг.А.Энхтайван, энг. Н.Ууганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо.

Шатрын тэмцээний төрөлд 19 байгууллагын баг тамирчид өрсөлдснөөс ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн 7 хожилтой 28 оноогоор алтан медалийн, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн 5 хожил 2 хожигдолтой 22,5 оноогоор мөнгөн медалийн, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн 5 хожил 2 хожигдолтой 19 оноогоор хүрэл медалийн болзол хангасан бол ҮБХИС-ийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн 4 хожил, 1 тэнцэл, 2 хожигдолтойгоор тусгай байранд орсон байна.

Энэ удаагийн тэмцээнд ширээний шилдэг тоглогч шалгаруулсан бөгөөд нэгдүгээр ширээнээс ШУА-ийн Түүх, археологийн Э.Цэгмид, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Д.Баатархүү, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Р.Уламбаяр, хоёрдугаар ширээнээс ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Т.Насан-Очир, Анагаах ухааны хүрээлэнгийн Т.Болор-Эрдэнэ, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн С.Пүрэвдорж, гуравдугаар ширээнээс ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Ж.Энхбаяр, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Д.Ганбат, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Ц.Банзрагч, дөрөвдүгээр ширээнээс ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн Г.Даваадулам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Б.Оюундарь, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Болормаа, тавдугаар ширээнээс ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн М.Долгормаа, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Д.Мандир, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Ё.Амарбаясгалан нар тус тус шалгарсан байна.


ЗАРЛАЛ

2018-12-13 9:34:00
2018-11-13 14:00:00
2018-11-12 17:26:00
2018-11-12 10:57:00
2018-11-05 12:42:00
2018-11-05 9:52:00
2018-10-22 17:05:00
2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ