• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН АХИСАН ТҮВШНИЙ CDIO АРГА ЗҮЙН МАСТЕР БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд 2018 оны 10-р сарын 31-нээс 11-р сарын 2-ны өдрүүдэд Сингапурын политехникийн сургууль дээр зохион байгуулагдсан ахисан түвшний CDIO арга зүйн мастер багш бэлтгэх сургалтад ҮБХИС-аас сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Бямбасүрэн, Аюулгүй байдлын сургуулийн инженер механикийн тэнхмийн багш Б.Дарханцэцэг, Цэргийн нэгдсэн сургуулийн авто хуягт танкийн тэнхмийн багш, ахлах дэслэгч Х.Цогтбилэг нар оролцлоо.

Сингапур улсад зохион байгуулагдсан тус сургалт нь сургагч багш нарыг CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлсэн бодит үр дүнтэй танилцуулах, өөрийн сургуульд нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө сайжруулж, хөгжүүлэх, CDIO арга зүйг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх төлөвлөгөө гаргах 3 үндсэн зорилготой зохион байгуулагдсан ба “Сингапурын ур чадварын хүрээ ба аж үйлдвэрийн шилжилт”, “Мэргэжилд суурилсан заах арга зүй” сэдэвт илтгэл сонсож, Аж үйлдвэрийн хувьсгал 4.0 лабратори, нисэх онгоцны симуляцийн төв, усан онгоцны сургалтын төв, үнэртэн, косметикийн төв, ази номхон далайн ундаа үйлдвэр, кибер сургалтын төв, ахисан түвшний үйлдвэржилтийн төвөөр зочиллоо.

Тус сургалтад Монгол Улсын Их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургуулийн нийт 30 багш хамрагдаж мастер багшийн эрх авч, үндэсний хэмжээнд сургалт явуулах эрхтэй болсон.





ЗАРЛАЛ

2018-12-13 9:34:00
2018-11-13 14:00:00
2018-11-12 17:26:00
2018-11-12 10:57:00
2018-11-05 12:42:00
2018-11-05 9:52:00
2018-10-22 17:05:00
2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ