• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

АБС-ийн НХТ-ийн философийн профессорын багийн зохион байгуулсан ажлууд

АБС-ийн НХТ-ийн философийн профессорын багийн зохион байгуулсан ажлууд

1.    АБС-ийн Нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн философийн багш нар Дэлхийн философийн өдрийг угтаж Монгол улсын гавьяат багш, философийн ухааны доктор, профессор Б.Галиндэв багшаар  “ХҮН БАЙХ УХААН” сэдэвт лекц уншууллаа. Уг лекцэд АБС-ийн 1-4 курсын оюутнууд  болон ЦХС, ахлагчийн сургуулийн сонсогчид, зарим багш нар сууж аливаа хүний зөв зохистой амьдрахуйн утга учир хүн ёсны мөс чанар, төлөвшил, шударга үнэн, нэр төрөө эрхэмлэх ухаан, хүн хүнээ хүндлэх сэтгэл, эх оронч үзэл итгэл, бүтээлч хөдөлмөр ажил үйлсийн талаар эрдэмтэн багшийнхаа үнэт сургаалыг сонсож, эргэцүүлэмж хийсэн сайхан лекц боллоо. Лекцийг шимтэн сонсож, тунгаасан 3 оюутныг тодруулан шагнал гардуулсан бөгөөд Б.Галиндэв доктор өөрийн бичсэн “Нийгмийн эрсдэл ба ёс суртахууны асуудал тэргүүт өгүүлэл, судлал, шүүмж, бичил нийтлэлүүд” номоо М2-107 бүлгийн оюутан Б.Ням-Эрдэнэд өргөн барив.

Лекцийн үеэр философийн сургалтын хэрэглэгдэхүүн болох ном, сурах бичиг болон  философийн багш нарын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, оюутан багш нарт танилцууллаа. 


ЗАРЛАЛ

2018-12-13 9:34:00
2018-11-13 14:00:00
2018-11-12 17:26:00
2018-11-12 10:57:00
2018-11-05 12:42:00
2018-11-05 9:52:00
2018-10-22 17:05:00
2018-09-30 13:30:00
2018-09-26 14:46:00
2018-09-18 13:37:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ