• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ҮБХИС-ИЙН ОЮУТАН, СОНСОГЧ, СУРАГЧДЫН ДУНД “ТЭРГҮҮНИЙ АРДЫН АВЪЯАСТАН” ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ УРЛАГИЙН ИХ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ “ШИЛДЭГ АРДЫН АВЬЯАСТНУУДАА” ТОДРУУЛЛАА

ҮБХИС-ийн 2018 оны үндсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу оюутан, сонсогч, сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тэргүүний ардын авьяастан”  хамт олон шалгаруулах урлагийн их наадмыг амжилттай зохион байгуулж, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, Ахлагчийн сургуулийн 160 гаруй оюутан, сонсогч, сурагчид оролцож шилдгүүдийг тодрууллаа.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий найруулагч, хөгжмийн зохиолч, хормейстер МУСТА Эрдэнэбаатар, хөгжмийн багш, кино найруулагч, Монгол бөхийн өргөөний ерөнхий менежер Ц.Цэвэлмаа, ҮБХИС-ийн мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн тасгийн дарга,  хошууч О.Ичинноров нар ажиллаа.

“Тэргүүний ардын авьяасатан” хамт олноор хурандаа Д.Ваня захиралтай Аюулгүй байдлын сургууль, “Дэд байр”-ыг хурандаа Ж.Цэрэнчимэд захиралтай Цэргийн нэгдсэн сургууль тус тус эзэллээ

                       ШИЛДЭГ НОМИНАЦИУДААР:

Шилдэг гоцлол дуучин /эрэгтэй/: ЦНС-ийн  ЕЦТ-ийн сонсогч Э.Ган-Эрдэнэ

Шилдэг гоцлол хөгжимчин: Ахлагчийн сургуулийн сонсогч Б.Түвшиндалай

Шилдэг уран уншигч: АБС-ийн М1-402 бүлгийн оюутан Б.Намсрай

Шилдэг гоцлол бүжигчин: АБС-ийн Н-410 бүлгийн оюутан Б.Номин

Шилдэг гоцлол дуучин /эмэгтэй/: АБС-ийн М1-210 бүлгийн  оюутан Б.Хулан

 Шилдэг бүжгийн хамтлаг: АБС-ийн “Очис” бүжгийн хамтлаг

Шилдэг язгуур урлагийн хамтлаг: АБС-ийн “Хэмнэл” хамтлаг

Шилдэг найрал дуучид: АБС-ийн эмэгтэй найрал дуучид тус тус шалгарлаа.



ЗАРЛАЛ

2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ