• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“СҮЛД МОДНЫ НААДАМ”-ЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Сургуулийн “Сүлд модны наадам”-ын арга хэмжээнд ЗХЖШ, ҮБХИС-ийн захирлын тушаалаар шагнагдсан тэргүүний багш, офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, оюутан, сонсогч, сурагчид оролцож шагналаа гардан авч, оюутан, сонсогч, сурагчдын дунд зохион байгуулагдсан “Тэргүүний ардын авьяастан” хамт олон шалгаруулах урлагийн их наадмын шилдэгүүд оролцсон “Гала” тоглолтыг толилуулсан төдийгүй өвлийн өвгөн морилон ирж амжилт бүтээлийн эздүүддээ бэлгээ гардуулж эрдмийн хамт олон ая дуу, аз хийморь, ололт амжилтаар дүүрэн шинэ оноо угтлаа.

Мөн гадаадын болон Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдсан соёл, урлагийн уралдаан тэмцээнүүд, соёл олон нийтийн ажилд амжилттай оролцсон тэргүүний оюутан, сонсогчдыг МЗХ, МОХ-ны дээд шагнал, БЗД-ийн оюутны холбооны шагналуудаар шагналаа.

МЗХ-ны “Тэргүүний оюутан” медалиар МЗХ-ны цэргийн алдар алтан медальт “Эрдмийн цуурай” бүжгийн хамтлагийн гоцлол бүжигчин, дуучин, Аюулгүй байдлын сургуулийн ЭЗМТ-ийн IV дамжааны оюутан Г.Пүрэв-Очир, ЦНС-ийн ЕЦТ-ийн IV дамжааны сонсогч М.Ууганбат, МОХ-ны дээд шагнал “Манлайлагч оюутан” медалиар АБС-ийн ЭЗМТ-ийн IV дамжааны оюутан, дуучин М.Гантогтох, БЗД-ийн оюутны холбооны “Тэргүүний залуу” медалиар Цэргийн нэгдсэн сургуулийн  цэргийн ар талын тэнхимийн IV дамжааны сонсогч Ө.Батцагаан, О.Даваасүрэн, “Эрдмийн цуурай” бүжгийн хамтлагийн бүжигчин АБС-ийн ЭЗМТ-ийн II дамжааны оюутан М.Гандаваа нарын 10 гаруй оюутан, сонсогч шагнагдаж 2019 оноо амжилт бүтээлээр дүүрэн угтлаа.




ЗАРЛАЛ

2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
2018-12-13 9:34:00
2018-11-13 14:00:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ