• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ЦНС-Д “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ” СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ.

ЦНС-ийн эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, хурандаа Г.Болорын санаачилгаар байгуулагдсан “Leadership Club” нь 2019 онд “Байгууллагын соёл”, “Баг бүрдүүлэх арга”, “Стрессийн менежмент”, “Офицерийн ёс зүй” зэрэг сэдвээр цуврал хэлэлцүүлэг хийх төлөвлөгөөтэй байгаа билээ.

Эхний хэлэлцүүлэгийг Артиллер, зэвсгийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд хурандаа Д.Содномцог “Байгууллагын соёл” сэдвээр бэлтгэн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж явууллаа. Уг нээлттэй хэлэлцүүлэгт багш нар идэвхитэй оролцож: Байгууллагын соёлын тодорхойлолт; түүний нийтлэг шинж чанар; байгууллагын соёлыг бүрдүүлэгч хүчин зүйлс; байгуулагын соёлын ангилал, үүрэг, хэлбэр, байгууллагын хөгжилд соёлын нөлөө, байгууллагын уур амьсгал, үндэсний соёлын онцлог зэрэг онол, практикийн асуудлаар чөлөөтэй ярилцлаа.

Хэлэлцүүлэгт Америкийн профессор Эдвардс Деминг: “Хэрэв байгууллагын үйл ажиллагаанд дутагдал байгаа бол түүний 98% нь тухайн байгууллагын системийн алдаа байх бөгөөд дөнгөж 2% нь тэнд ажиллаж байгаа хүмүүст ноогдоно” гэж орчин үеийн байгууллагын менежментийн онолыг шинжлэх ухааны үндэстэй тайлбарласан нь анхаарал татсан асуудал байв.

Дараагийн хэлэлцүүлэгийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЦНС-ийн багш, ахлах дэслэгч Х.Цогтбилэг “Баг бүрдүүлэх арга” сэдвээр хийнэ. 



ЗАРЛАЛ

2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ