• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД БЭЛТГЭХ, ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАГИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЯВАГДЛАА

ҮБХИС-ийн захирлын 2018 оны А/281 дүгээр тушаалаар "Дотоод чанарын баталгаажуулалт"-ын багийн бүрэлдэхүүнийг томилон ажилллаж байна. Тус баг нь сургалтын ажил үйлчилгээнд дотоод чанарын баталгаажуулалт хийх, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх ажлыг бэлтгэхэд мэргэжил арга зүйн  дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Батлан хамгаалах сайдын А/339 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл,  дотоод чанарын баталгаажуулалтын чиглэлээр цуврал сургалтыг 2019 оны 01 сарын 30, 31-ний өдрүүдэд зохион явууллаа.

Сургалтыг нээж Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал хурандаа Д.Баасандамба үг хэлэв.


БМИҮЗ-ийн Байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг, ХААИС-ийн багш доктор, дэд профессор Б.Амарсанаа нарыг урьж сургалт явууллаа. Уг сургалтаар “Дотоод чанарын баталгаажуулалтын баг” дотооддоо чанарын баталгаажуулалт хийх,  хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд бэлтгэхэд туршлагаа хуваалцсан юм.




Сургалтад Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургуулиудын тэнхимийн дарга, дотоод чанарын баталгаажуулалтын баг, хөтөлбөрийн хороо, багш нарын хамт идэвхтэй оролцлоо. "Дотоод чанарын баталгаажуулалт"-ын багийн бүрэлдэхүүн сургалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллахад холбогдох хичээл сургалтыг цаг тухай бүрт шуурхай ханган ажиллана.


 

Эрдэмтэн судлаач багш нарыхаа ажилд өндөр амжилт хүсье.

 

ДОТООД АУДИТ,ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ АЛБА

ЗАРЛАЛ

2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
2018-12-13 9:34:00
2018-11-13 14:00:00
2018-11-12 17:26:00
2018-11-12 10:57:00
2018-11-05 12:42:00
2018-11-05 9:52:00
2018-10-22 17:05:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ