• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“БАГШИЙН ХӨГЖИЛ-ИХ СУРГУУЛИЙН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ” СЭДЭВТ БАГШ НАРЫН ЗААХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн нэгдсэн төлөвлөгөө, “Багшийн хөгжлийг дэмжих тухай” Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх болон “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд “Багшийн хөгжил-их сургуулийн хөгжлийн стратеги” сэдвээр багш нарын заах арга зүйн зөвлөгөөнийг 2019 оны 02 дугаар сарын 13-наас 15ы өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

            Зөвлөгөөнд ҮБХИС-ийн эрдэмтэн багш, судлаачид болон урилгаар БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын хүний нөөцийн бодлогын ахлах мэргэжилтэн хурандаа С.Долоонжин “Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн бодлого ба багш” сэдвээр, БСШУСЯ-ны багшийн мэргэжил дээшлүүлэх институцийн захирал, доктор /Ph.D/ Д.Сүрэнчимэг “Багшийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн агуулга, үзэл санаа” сэдвээр тус тус лекц уншиж хэлэлцүүлэг хийв. Мөн багшийн хөгжлийн асуудлаар ҮБХИС-ийн зөвлөх, профессор Я.Чойжамц; доктор /Ph.D/, профессор, хурандаа Т.Соронзонболд; доктор /Ph.D/, хурандаа Ж.Цэрэнчимэд; доктор /Ph.D/, дэд хурандаа Б.Мандахбаяр нар лекц уншиж, бүлгийн хэлэлцүүлэг хийсэн.

Судалгаанд суурилсан их сургуулийн хөгжлийн стратегийн асуудлаар доктор /Sc.D/, хурандаа Л.БатцэнгэлШУТС-ийн Захиргаа, хяналт, шинжилгээний хэлтсийн дарга доктор /Ph.D/ Б.ГанцэцэгМонгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Судалгаа хариуцсан дэд захирал доктор /Ph.D/, профессор С.Батцэнгэл; доктор /Ph.D/, профессор Л.ГүнсмааМонголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга; ҮБХИС-ийн ахисан түвшний сургалтын албаны дарга, доктор /Ph.D/, дэд профессор, хошууч Д.Отгонцэцэг нар лекц уншиж, мэдээлэл хийж, зөвлөгөөний шилдэг илтгэгч, илтгэл, шилдэг багийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Үүнд: 

Шилдэг илтгэгчээр БХЭШХ-ийн Батлан хамгаалахын дүн шинжилгээний төвийн дарга, доктор /Ph.D/профессор, хурандаа Т.Соронзонболд, шилдэг илтгэлээр ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, доктор /Sc.D/, хурандаа Л.Батцэнгэлийн "ҮБХИС-ийн судалгаанд суурилсан их сургууль болох зорилтыг хангах арга зам- багш нарын оролцоо" сэдэвт илтгэл, шилдэг багаар ЦНС-ийн ЭШСА-ны  мэдээллийн арга зүйч, мэргэжилтэн доктор /Ph.D/ Д.Энх-Амгалан ахлагчтай "С" баг тус тус шалгарлаа.

             Зөвлөгөөний 3 дахь өдөр:  ҮБХИС-ийн бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу “Цугларалт” дохиогоор ажиллаж, Цэргийн алба хаагчидтай 10км марш үйлдэн, цугларах районд гарч, буудлага, тактик, хими, инженер, байр зүйн нормативуудыг гүйцэтгэж, цэргийн алба хаагчдын байлдааны бэлтгэлийг дээшлүүлсэн. 

Зөвлөгөөний төгсгөлд ҮБХИС-ийн захирал, дэд профессор, хурандаа П.Жаргалан “Багшийн хөгжлийг дэмжих тухай” Монгол Улсын хууль, “Дээд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, багшийн хөгжил, заах арга зүйг сайжруулах, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг төгөлдөржүүлэх, судалгааны Их сургууль болох зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн.







СУРГАЛТЫН ХЭЛТЭС


ЗАРЛАЛ

2019-04-29 15:48:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ