• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Монгол Улсын их, дээд сургуулиуд “Европ судлал: олон улсын харилцаа, хэл шинжлэл, орчуулга судлал, гадаад хэлний боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр ээлжлэн зохион байгуулдаг болсон бөгөөд энэ жилийн хурлыг ХУИС 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулав.

3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Европ судлал-III: олон улсын харилцаа, хэл шинжлэл, орчуулга судлал, гадаад хэлний боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Олон улсын харилцаа-орон судлал”, “Хэл шинжлэл, орчуулга судлал”, ”Гадаад хэлний боловсрол” гэсэн гурван салбар хуралдаанаар зохион байгуулж, ОХУ, Герман, Польш, Франц, Монгол улсын багш судлаач нарын 53 илтгэл хэлэлцүүлжээ.

Тус хуралд ҮБХИС-ийн ГХСТ-ийн англи хэлний багш Р. Онон “Цэрэг (цэргийн) гэх үгийг англи хэлээр орчуулах боломжууд (монгол англи хэлний зарим жишээн дээр)”,  Франц хэлний багш Сара Ламуру “Франц дахь гадаад хэлний сургалтын хөгжил” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн байна.

 Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс.

ЗАРЛАЛ

2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
2018-12-13 9:34:00
2018-11-13 14:00:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ