• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ҮБХИС-ИЙН ОЮУТНУУД “ОЮУТНЫ САНААЧИЛГЫН ТЭТГЭЛЭГТ ТӨСӨЛ” –ИЙН БАТЛАМЖ ГАРДАН АВЛАА.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгын тэтгэлэгт төсөл”-ийн шалгаруулалтыг 2018 оны 12 дугаар сард зохион байгуулсан.

 Энэ арга хэмжээнд орон нутгийн их, дээд сургуулийн бүх мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд хамрагдсан.

I шатанд их, дээд сургуулиас шалгарсан нийт 147 төсөл ирснээс БСШУСЯ-ны II шатны шалгаруулалтад 13 их, дээд сургуулийн 38 төсөл шалгарсан байна.

ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулиас 5 төсөл оролцож, Эдийн засаг, менежментийн тэнхимийн М1-203 дугаар ангийн оюутан Б.Амирлангуй, Н.Болор-Эрдэнэ нарын хамтарсан “Зарлан мэдээлэх хэрэгсэлжүүлэх” төсөл шалгарч 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс төслийн батламжийг гардан авлаа.

Төслийн шалгаруулалтад амжилттай оролцож батламж гардан авсан Аюулгүй байдлын сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн М1-203 дугаар ангийн оюутан Б.Амирлангуй, Н.Болор-Эрдэнэ нарт сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье




ЗАРЛАЛ

2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ