• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

ҮБХИС-ИЙН 2019 ОНЫ МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН “АВАРГА САЛАА, ТАСАГ”, “ОНЫ МЭРГЭЖЛИЙН АВАРГА ОФИЦЕР, АХЛАГЧ” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол цэргий өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан   ҮБХИС-ийн 2019 оны марш тактик, тусгай бэлтгэлийн “Аварга салаа, тасаг”, “Оны мэргэжлийн аварга офицер, ахлагч” шалгаруулах тэмцээнийг 2019 оны 03 сарын 13-15-ны өдрүүдэд “Шар хад” хээрийн сургалтын төвд амжилттай зохион байгуулж, шилдэгүүдээ тодрууллаа.

           2019 оны марш тактик, тусгай бэлтгэлийн “Аварга салаа” шалгаруулах тэмцээний төрөлд Сонсогчийн батальоны I ротын I салааны захирагч ахлах дэслэгч Б.Энхбаяр захирагчтай салааны хамт олон “Тэргүүн байр”-нд шалгарч Аварга салаагаар”, “Дэд байр”-нд  дэслэгч Б.Намхайноров захирагчтай салаа , “Гутгаар байр”-нд  ахлах дэслэгч Б.Мөнхтулга захирагчтай салааны хамт олон тус тус шалгарсан бол  “Аварга тасаг”-аар Цэргийн нэгдсэн сургуулийн дэд түрүүч Б.Нангид захирагчтай тасгийн хамт олон  шалгарлаа.

 Оны мэргэжлийн аварга батальоны захирагчийн төрөлд :

1-р байранд Цэргийн нэгдсэн сургуулийн багш ахмад Д.Батдорж

2-р байранд Цэргийн хөгжмийн сургуулийн цэргийн албаны офицер, хошууч М.Мөнхбаяр

3-р байранд Сонсогчийн батальоны захирагчийн орлогч ахмад Г.Жамбалбаавуу 

Ротын захирагчийн төрөлд:

1-р байранд Цэргийн нэгдсэн сургуулийн багш ахлах дэслэгч Э.Гансүх

2-р байранд Цэргийн нэгдсэн сургуулийн багш ахмад С.Наранхүү

3-р байранд Цэргийн нэгдсэн сургуулийн багш ахлах дэслэгч С.Даваагомбо

Салааны захирагчийн төрөлд :

1-байранд Сонсогчийн батальоны II ротын I салааны захирагч дэслэгч Б.Батсаруул

2-р байранд Цэргийн нэгдсэн сургуулийн багш ахлах дэслэгч Х.Цогтбилэг

3-р байранд Мэдээлэл технологийн тасгийн сүлжээний инженер  дэслэгч У.Гандугар 

Оны аварга ахлагчийн төрөлд:

1-р байранд Ахлагчийн сургуулийн мэргэжил олгох сургалтын тэнхимийн сургагч, сургагч ахлагч Л.Мөнх-Эрдэнэ

2-р байранд Ахлагчийн сургуулийн мэргэшүүлэх сургалтын тэнхимийн дарга, тэргүүн ахлагч И.Цэрэндаваа

3-р байранд Цэргийн нэгдсэн сургуулийн дадлагын багш, ахлах ахлагч Э.Энхтайван

Эмэгтэй цэргийн алба хаагчийн төрөлд:

1-р байранд Ахлагчийн сургуулийн мэргэжил олгох сургалтын тэнхимийн сургагч, сургагч ахлагч  Г.Энхжаргал

2-р байранд сонсогчийн батальоны бичиг хэрэг хөтлөгч, архивч, сургагч ахлагч Б.Одончимэг нар шалгарлаа.

Тэмцээнд хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорин амжилттай оролцсон салаа, тасгийн хамт олон, офицер, ахлагч нартаа эрдмийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, Зэвсэгт хүчний 2019 оны марш тактик, тусгай бэлтгэлийн “Аварга салаа, тасаг”, “Оны мэргэжлийн аварга офицер, ахлагч” шалгаруулах тэмцээнд амжилт хүсье.











ЗАРЛАЛ

2019-04-16 16:16:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ